2004 оны Япон уран сайхны кино "Одоо уулзахаар очлоо" киноны Солонгос хувилбар энэ сарын 14-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Бишгүйдээ хүмүүсийн хүлээлтийг үүсгээд байсан энэ кино маань тун удахгүй бидэндээ хүрэх нь ээ...
Солонгосын алдарт жүжигчин СуЖиСоб болон Сун Еэ Жин хамтарсан анхны уран бүтээл билээ, гоё зохицсон хосууд биш гэж үү??
Япон киноны танилцуулга
Хүнд өвчиний улмаас нас барсан МиУ эргэж ирнэ хэмээх амлалт өгөн ертөнцийг орхин одно. Гэтэл нэгэн өдөр яг л борооны улирал эхлэх анхны бороо орох тэр л өдөр гайхамшиг мэт нөхөр хүү хоёрынхоо дэргэд ямар ч ой санамжгүйгээр эргэн ирдэг. Гэтэл борооны улирал дуусмагц буцаж явах ёстой гэх өөрийн хувь тавилангаа мэднэ.... Гэр бүлийн онцгой нууц... Тэгээд хайрын бүтээсэн гайхамшигт мөч..... " Хайртай болохоор.... Одоо уулзахаар очлоо"
Магадгүй таны хайртай хүн борооны улирал, өвөлийн цаснаар ирээд буцах болвол яах бол? Хэрэв ганцхан л удаа тэр хүнийг харах боломж олдвол яах вэ? Аав, ээж, хайртай хүн бүхэнд ийм нэгэн гайхамшигт мөчийг өгдөг байсансан бол орхин одох тэр хүн бүхэнд сайхан амьдарч байгаагаа харуулан сэтгэл амар буцаахсандаа.